Ц.Нямдорж: Хараат болон охин компанийн тухай заалтыг Банкны хуулийн төслөөс авч хая
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүнээс 2017 оны 10 дугаар сарын 26-нд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, М.Оюунчимэг нар “Монголбанкнаас авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг тодорхой болгож, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, банкны нэгдлийн хэмжээнд зохистой харьцааны үзүүлэлт тогтоох, шаардлага тавих талаар Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлох, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгслийг холбогдох хууль, тогтоомжтой нийцүүлж, банкны актив, пассивыг шилжүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах, Банкны эрх хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээг тодорхой болгох, банкийг татан буулгах, нэхэмжлэлийн дарааллыг холбогдох хуульд нийцүүлэх” зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхтэй холбоотой заалтыг төслөөс хасч, Төв банкны хуулийн төсөлд шилжүүлэн тусгах, нэр томъёоны тодорхойлолтоос зээлийн төвлөрөл, өмчлөлийн хэрэгслийг хасах, зарим нэр томъёоны тодорхойлолтыг найруулж, өөрчлөх зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дэмжигдсэн болон дэмжигдээгүй 51 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 47.4.3 дахь заалтын “өөрчлөх” гэсний дараа “банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” гэж, төслийн 3 дугаар зүйлд “Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдөхөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “34.2.3. тухайн банкны хараат болон охин компани, бусад банк, түүний нэгдэл, банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг хамаарал бүхий этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг “Банкны хүлээн авагч банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хоёр сарын хугацаанд хүлээн авахаар тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.
Энэ заалтын талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэхдээ “Арилжааны банкнуудын далд сонирхол энэ хуулийн төсөлд маш их явж байна. Өчигдөр охин компанитай холбоотой заалтгүй байхгүй болгосон гэж яриад байсан. Гэтэл томьёолол дотор явж байна. Банкны богцноос хэзээ гарах юм бэ. Энэ хэдэн ашигт малтмалын лиценз чинь бүгд банкны барьцаанд байгаа. Хулхи компани байгуулаад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөөж гаргадаг зүйл явж байгаа. Гишүүд үгүй гэж хэлчихээд яагаад санал өгөөд байгаа юм. Энэ “хараат болон охин компани” гэсэн үгээ авч хая. Тамгын газар та нар учрыг нь олохгүй юм бол энд ажиллах хэрэггүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ үеэр “Энэ хууль батлагдсанаар зээлийн хүү буурах гэж байна гэсэн буруу ойлголт өгөөд байна үүнийгээ залруулаарай” гэхэд Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан гишүүн “Банкны хуульд зээлийн хүүтэй холбоотой ямар ч заалт байхгүй. Харин дагаж өргөн мэдүүлсэн төлбөр тооцооны тухай хуульд “Банкны хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болно” гэсэн байсныг ажлын хэсэг авч хэлэлцээд, захиргаадсан байдлаар зээлийн хүүг тогтоох нь эдийн засгийн ч боломжгүй, амьдралд ч хэрэгжих боломжгүй гэж үзэн буцаасан. Энэ хуулиар банкны системийн эрсдлийг бууруулна, Төв банкны оролцох чадамжийг нэмэгдүүлнэ, ингэснээр цаашид хүү аажимдуу буурах эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх юм” гэж тайлбарлав.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Н.Гантуяа