Ерөнхийлөгч утааны асуудлаар ярилцлага өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлчтэй утааны асуудлаар ярилцжээ.
Түүний оролцсон нэвтрүүлэг тус телевизийн эфирээр өнөө орой 21:05 минутад цацагдах юм. Ерөнхийлөгч өмнө нь утааны асуудлаарх байр сууриа УИХ-ын чуулганы хуралдаанд илэрхийлж байсан. Энэ үеэр тэрбээр зуух, дулаалга тараах байдлаар утаатай тэмцэх биш, улс орноо ядуурлаас гаргаж, иргэдээ ажилтай орлоготой болгосон цагт агаарын бохирдол бүрэн арилна хэмээсэн юм.

Б.Туул