Сургуулиудад 300 кг химийн бодис хадгалагдаж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 13:31:37

Манай улсад химийн аюултай бодис ашигладаг 600 орчим байгууллага бий. Харин сургуулиудад химийн лабораторид ашиглах бодисыг бага хэмжээгээр хадгалахыг зөвшөөрдөг байна.

Гэтэл нийслэл хотын 8 дүүргийн 50 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулиудын химийн лабораторид хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 кг химийн бодис хадгалагдаж байсныг МХГ-ын байцаагчид илрүүлэн хураан авч устгахаар болжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ