Хөдөөгийн сумд ариун цэврийн байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 13:03:36

2015 онд Булган, Хайрхан, Батцэнгэл сумын төвд тус бүр нь 120 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тоноглолтой ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан гэж аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул мэдээллээ.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Хөдөөгийн усаан хангамж ариун цэврийн байгууламж”-төслийн хүрээнд баригдсан энэхүү байгууламжуудын санхүүжилтийн 30 хувийг дурьдсан сумдын орон нутгийн хөгжлийн сангаас, 70 хувийг ДЗОУБ, Мобиком корпорациас хамтран гаргажээ.

Энэхүү төсөл нь 2014 оноос манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2015 онд 7 аймгийн 16 сумтай хамтран халуун хүйтэн ус, шүршүүр бүхий ариун цэврийн байгууламжийг байгуулжээ.

        Архангай аймаг: Л.Булган

Холбоотой мэдээ