Олимпийн хөгжлийг дэмжих цом анхдагчдын өлгий нутгаас аяллаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:59:06

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Булган аймгийн хэмжээнд Булган сумаас эхлэн аялахаар боллоо.

Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Н.Алтайбаатар, БТСГ-ын дарга А.Ханддорж нар Булган сумын ЗДТГ–т ирж цом аялах дэвтрийг өчигдөр хүлээн авлаа. Олимпод оролцох баг тамирчиддаа тусалж дэмжих, хандив цуглуулах зорилготой тус аян нь орон даяар 21 аймаг, 9 дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамран явагдах юм. Анхдагчдын өлгий нутгаас эхэлж байгаа энэхүү үйл ажиллагаанд албан байгууллага хувь хүмүүс өөрсдийн сэтгэл үзэмжээр хандив өргөх юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ