Москвад нэг хүнийг хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулж, барьцаалаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-27 16:17:44
МОСКВА. /Спутник/. Москва хотын зүүн урд хэсэгт байдаг “Меньшевик” чихрийн үйлдвэрт нэгэн этгээд гал нээн нэг хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулж, нэлээд хэдэн хүнийг барьцаалаад байгаа тухай ОХУ-ын ДХЯ мэдэгдсэн байна.

Тус улсын ДХЯ-ны төлөөлөгч “Спутник” агентлагт өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Өнөө өглөө Москва хотын Иловайскийн гудамжинд байдаг үйлдвэрийн байранд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны улмаас нэгэн этгээд  гал нээж, нэг хүний аминд хүрч, хэд хэдэн хүнийг шархдуулж, барьцаалаад байна гэсэн мэдээлэл бидэнд одоогоор байна” гэжээ.
 
Цагдаа нар хэргийн газрыг бүсэлж,  гэмт этгээдтэй холбоо тогтоож, түүнтэй ярилцахыг оролдож байгаа аж.
 
Гэмт этгээд нь тус үйлдвэрийн өмнөх эзэн Илья Аверьянов гэгч бөгөөд үйлдвэрийн одоогийн эзэнтэй маргалдсанаар ийм хэрэг хийх дээрээ тулсан бололтой.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ