Төв Азид "Лалын улс"-ын үзэл суртал тархаж байна гэж анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-27 15:57:01
НОВО-ОГАРЬЕВО. /ТАСС/. Төв Азийн улс орнуудад “Лалын улс” террорист бүлэглэлийн үзэл суртал тархаж байна гэж  Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жеенбеков анхааруулжээ.
 
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, С.Жеенбеков мягмар гарагт болсон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн /ТУХН/ гишүүн улс орнуудын удирдагчдын албан бус уулзалтын үеэр үг хэлэхдээ “Лалын хэт давруу үзэлт террорист бүлэглэлүүд, тухайлбал “Лалын улс”-ын үзэл суртал Төв Ази даяар тархаж, хүрээгээ тэлсээр байна. Террористууд энэ бүс нутгийн улсуудын иргэдийг эгнээндээ элсүүлэхийг оролдсоор байна. Тиймээс ТУХН-ийн гишүүн улс орнууд хилийн аюулгүй байдлаа хадгалан хамгаалахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй байна” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ