Сургууль цэцэрлэгийн ажиллах нөхцөл сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:55:10

Говь-Алтай аймагт энэ онд орон нутгийн төсвөөс 933,4 сая төгрөгийн санхүүжилтээр Бигэр, Тонхил, Төгрөг сумд тус бүрт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж  2 нь ашиглалтад ороод байна.

Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангаас Бугат сумын цэцэрлэгийн өргөтгөлийг 119,0 сая төгрөгөөр, Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслийн санхүүжилтээр Бигэр сумын сургуулийн их засварыг 135,0 сая, Эрдэнэ сумын сургуулийн биеийн тамирын заалны дээврийн засварыг 23,1 сая төгрөгөөр  тус тус гүйцэтгэжээ. Бугат сумд 320 хүүхдийн сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 685,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн 28 цэцэрлэгийн бүх бүлгийн тоогоор 4 багц 37 төрлийн тоглоомоор хангаж ингэж цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөөд байна. Эдгээр хөрөнгө оруулалт хийгдсэнээр сургууль цэцэрлэгүүдийн ажиллах нөхцөл сайжирчээ.

                                                                                   Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ