Нас баралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 17:03:29

Хөвсгөл аймагт оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 667 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33 тохиолдлоор буурчээ.

Өнгөрсөн оны мөн үед осол гэмтлийн нас баралт 97 тохиолдол бүртгэгдэж нийт нас баралтын 13,9 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 80 бүртгэгдэж нийт нас баралтын 12,0 хувийг эзэлж байгаа аж.  Нийт нас баралтын  19,2  хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс  32,8   хувь нь хоног болоогүй нас баралт гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Хорт хавдрын нас баралт  180  тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 10 тохиолдлоор өссөн ба 10000 хүн амд  14,3 ноогдож байгаа аж.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ