Бидний нэрийн хуудас хөдөлгөөн өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:56:23

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хүүхэд бүрийг өөдрөг үзэлтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, нийгмийн оролцоот иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Бидний нэрийн хуудас” өрнөж эхэллээ.

Хөдөлгөөнд нэгдсэнээр байгууллага бүр өөрийн зорилго, тэмүүлэл, хүсэл эрмэлзлэл, түүнд хүрэх арга зам, бахархалт үр дүн бүхий нэрийн хуудсаа тодорхойлох гэнэ. Мөн байгууллага бүрийн нэрийн хуудсаа тодорхойлоход эцэг эх, сургууль, хамт олон, иргэн бүр дэмжиж хамтран ажилласан байх, байгууллагын гишүүн бүр бусдад туслах, бусдыг дэмжих, өөрсдийгөө хөгжүүлэх, үүргээ биелүүлж эрх ашгаа хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлд суралцахад чиглүүлэн бүтээлч хамт олныг төлөвшүүлсэнээр хүүхдүүдийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох зорилго чиглэлтэй болгож бүх хүүхэд адил тэгш хөгжих, оролцох боломжоор хангагдах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ