Тэшигийнхний уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:37:29

Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэдийн уулзалт, цэнгүүн Улаанбаатар хотноо АСА циркт боллоо.

Тэшиг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан "Тэнгэр заяат Тэшиг нутгийнхан" уулзалт цэнгүүнийг  зохион байгуулжээ. Цэнгүүнд олны танил Тэшиг сумын уугуул Булганчуудын бахархал болсон Ардын багш Д.Банди, Төрийн шагналт, хүүхдийн эмч Д.Дамдин, Монгол Улсын гавьяат багш Ж.Мягмарсүрэн, гавъяат тамирчин Т.Мөнхтуяа нарын олон хүндтэй эрхмүүд хүрэлцэн иржээ. Тэдэнд Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат "Булган аймгийн хүндэт иргэн", харин аймаг, сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа Д.Гантулга, Б.Сүхээ, Г.Оюунбаяр, С.Энхцаг, Г.Баярсайхан нарт "Аймгийн тэргүүний ажилтан" цол, тэмдэгээр шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Тэшиг сумын цагаан идээ, гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Дашрамд дурдахад энэ уулзалтаар Тэшиг нутгийн 600 гаруй иргэд цугласан байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ