Төрийн албаны шалгалтанд 356 иргэн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 11:15:53

Хөвсгөл аймагт төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн жинхэн албаны мэргэжлийн шалгалтын ажлын байрыг хуулийн дагуу нээлттэй зарлаж туслах түшмэлийн 30  дэс түшмэлийн  10 ажлын байранд 356 иргэн өрсөлдөж байна.

Шалгалтыг 9 групп болгон онлайнаар авч байна. Энэ удаагийн ажлын байранд 10 гаруй сумын төсөв тооцоо хариуцсан мэргэжилтэний ажлын байр зарлагдсан учраас санхүү эдийн засаг нягтлан бодох мэргэжилтэй хүмүүс ихээхэн бүртгүүлжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ