Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албаныхан туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-12 15:04:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, Дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинээр тохижуулсан жижүүрийн шуурхай албаны өрөө танхимтай танилцаж, туршлага солилцлоо.

Жижүүрийн шуурхай албаны өрөө тасалгааг шинээр тохижуулснаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, цагдаагийн байгууллагад хандсан иргэдэд тав тухтай орчинд шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон байна. Мөн иргэд хүлээн авах танхимд гэрэлт самбар байршуулснаар уулзахаар ирсэн алба хаагчийн нэр, ажлын утас, өрөөний дугаар болон хэрэгцээт мэдээллийг мэдэж, шуурхай холбоо барих боломжуудыг тэргүүн туршлага болгохоор болсноо энэ үеэр мэдэгдлээ.
 

Ж.Батсайхан


Холбоотой мэдээ