Монголоос хууль бусаар хил давуулсан 300 ширхэг тарваганы арьсыг хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-12-08 16:07:05
ЭРЭЭН. /Шиньхуа/. Монголын хилээр хууль бусаар гаргасан 300 ширхэг тарваганы арьсыг хураан авсан гэж Өвөр Монголын хилийн цагдаа нар өнөөдөр мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Хятад-Монголын хил дамнасан худалдааны хамгийн том төв болох Хятадын Өвөр Монголын ӨЗО-ны Эрээн хотод Монголоос энэ долоо хоногийн лхагва гарагт очсон нэгэн автобуснаас 300 ширхэг тарваганы арьс бүхий 25 цүнхийг хураан авсан аж. Тээврийн хэрэгслийг нь шалгаж эхлэхэд автобусны жолоочийн царай хувьсхийж, уцаарлаж эхэлсэн нь Хятадын цагдаа нарт сэжиг төрүүлсэн байна.

Тарвага нь Байгаль ба байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос гаргасан “ховордсон амьтдын жагсаалт”-д орсон амьтан юм. Тарваганы арьс нь өндөр үнэтэй бөгөөд үүгээр малгай, хүрэм зэрэг хувцас хийдэг. Хятад улс тарваган тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тарваганы арьс импортлохыг хориглосон ажээ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ