"Про Боно" буюу үнэ төлбөргүй, хямд зөвлөгөө өгдөг хуульчдын анхны чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-08 15:44:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нээлттэй нийгэм форум", Монголын хуульчдын холбоо /МХХ/-ны  хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны холбоотой хамтран анхны “Про Боно” буюу үнэгүй болон хамгийн хямдаар зөвлөлгөө өгдөг хуульчдын чуулга уулзалт өнөөдөр боллоо.
Тус  арга хэмжээнд МХХ-ны гишүүн хуульчид, нийтийн эрх ашгийн төлөө хүний эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хууль зүйн сургуулийн  багш, судлаачдаас  бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Дээрх чуулганы нэр нь ч содон, сонин дуулдаж байв. "Про Боно” гэдэг нь  нийтийн сайн сайхны төлөө  гэсэн утгатай латин үгнээс гаралтай  аж. Хуульчид мэргэжлийн үйлчилгээгээ бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй, буюу маш бага хөлсөөр үзүүлэх бүхий л хэлбэрийн үйл ажиллагааг үүнд хамруулж ойлгож болох аж. Энэ удаагийн чуулганаар олон улсын “Про Боно” туршлагатай танилцах, хуульчдыг “Про Боно” үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, арга замыг тодорхойлох аж.
"
Нээлттэй нийгэм  форум"-ын 2016 оны судалгааны  дүнд  иргэдийн хуулийн байгууллагад  хандах  нийтлэг шалтгаануудад хөдөлмөрийн харилцааны асуудал, газар өмчлөх, мөнгө санхүү зээлтэй холбогдох асуудлууд  эзэлсэн байна. Үүнээс үүдэн иргэдэд  шаардлагатай мэдээлэл  болох хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших өмчлөхтэй холбоотой  асуудлууд эзэлж буйг "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа онцолсон юм. Өнөөдрийн “Про Боно” хуульчдын форум бол анхных гэдгээрээ ихээхэн онцлог. Мөн төлбөрийн чадваргүй хүмүүсийг иргэний нийгмийн байгууллага хуульчидтай холбож өгснөөр иргэд  хуулийн зөвлөгөөг үнэгүй авах боломжтой” юм.Төлбөрийн чадваргүй иргэнээс тодорхой төрлийн асуудлаар туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийг хүлээн авах, хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуульчид хуваарилахтай холбоотой зохицуулалтыг Монголын хуульчдын холбоо хийж байгаагийн нэг ажил нь энэ юм.  Монголын хуульчдын холбооны хуульчийн  нийтэд тустай мэргэжлийн  үйл ажиллагаа  эрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Одонжав  “Про Боно” үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд  нийтийн төлөө өөрийнхөө мэдлэг оюун цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх,  “Про Боно”  үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээр  газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ зэрэг  наад захын хуулийн мэдлэгтэй болно” гэж ярилаа..“Про Боно” хуульчдын  энэ уулзалт  18:00 цаг хүртэл  үргэлжлэх юм.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ