Онцгой байдлын 6 албан хаагч хурандаагийн мөрдэс зүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-07 13:34:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/1028 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны 6 алба хаагч  хурандаа цолоор шагнуулав.
ОБЕГ-аас Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар, Хангалт үйлчилгээний ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Эрдэнэ, НОБГ-ын Гал  түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхсайхан, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Рэнчин-Очир, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн нар хурандаа цол хүртлээ. Хурандаа цолтны шагналыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Юадаа гардуулан өглөө гэж ОБЕГ-аас мэдээлллээ.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ