Санхүүжилтийн хэлэлцээрүүдийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн дээрх санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх бөгөөд зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөх хугацаа нь 20 жил, үүнээс эхний зургаан жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй. Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэж байгааг онцоллоо.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ зээл нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулагдаж байгаа, зээл авахын тулд Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудтай бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон.Тухайлбал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай бодлогын 13, ОУВС-тай 16, Азийн хөгжлийн банктай 6 арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэхээр тохирч, эхний шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсний үндсэн дээр манай улсад зохих санхүүжилт олгож байгаа" хэмээн тайлбарласан.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр:Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үет шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Засгийн газар энэ хугацаанд 29 бодлогын арга хэмжээ, түүнээс 9 арга хэмжээг нь эхний жилд хэрэгжүүлэхээр тохирчээ. “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны эдгээр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хариуцаж, бүрэн хэрэгжүүлж дуусаад байгаа аж.
Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдлыг нөхөх дэмжлэг хэлбэрээр авах юм байна. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Н.Туяа