“Ухаалаг охид” сэдэвт уулзалтад 200 гаруй охид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-02 19:23:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулж буй "Ухаалаг охид" сэдэвт уулзалтад ерөнхий боловсролын сургуулийн 270 гаруй охид оролцлоо.

Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, талаар өсвөр насны охид хөвгүүдэд мэдлэг мэдээлэл өгөх зорилготой тус уулзалтаар охид ирээдүйд өөрийгөө зөв хүн болон бэлтгэх үндэс суурийг олж авсан уулзалт болсон талаар зохион байгуулагчид хэллээ.

Илтгэгч нар охидын дунд халуун дотно яриа өрнүүлж үерхэл, хайр дурлалын талаар санал бодлоо хуваалцахаас гадна тэднийг өөртөө итгэлтэй байж нийгэмд өөрийгөө хамгаалах хангалттай сэтгэлийн хүч тэнхээтэй болгоход уулзалт чиглэсэн гэж ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн О.Энхзул хэлэв.

Түүнчлэн зөвхөн охидыг хамруулж, цаашид анхаарах ёстой чухал зүйлсийн талаар ярих боломжийг олгосон зохион байгуулагч ах эгч нарт баярлаж буйгаа уулзалтад оролцсон охид илэрхийлсэн юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ