Чинжигийн хөгжмийн өдрүүд зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 12:06:52

Булган аймгийн Могод сумын уугуул нэрт хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн нэрэмжит "Дууны хорвоо" уралдааныг өнгөрсөн намар төрсөн нутаг Булган хангайд нь зохион байгуулсан. Харин тэгвэл энэ амралтын өдрүүдээр "Чинжигийн хөгжмийн өдрүүд" уран бүтээлийн цогц арга хэмжээ Булган аймгийн ХЖТ – ын тайзнаа боллоо.

Энэ өдрүүдийн хүрээнд "Дууны хорвоо" олны таашаалд хүрсэн шилдэг дууны уран бүтээлийн тоглолт болж өндөрлөлөө. "Уянгын дууны хаан" хэмээн олноо алдаршсан энэхүү агуу хүний дуунуудыг мэргэжлийн дуучид тайзнаа амьлуулахад нулимсаа арчих үзэгчид олон байлаа. Тоглолтонд  МУГЖ Ш.Чимэдцэеэ, Эрдэнэбат, Хайдав, Төмөрхуяг зэрэг алдартай дуучид ирж ая дуугаа өргөлөө.

П.Батням

 

Холбоотой мэдээ