“Оффшорын эсрэг” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-28 16:44:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн энэ сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулсан байна.

Ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Монгол банк зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

 
 
Холбоотой мэдээ