Хэнтийн Онцгой байдлын газар нисдэг төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-27 08:41:49
Хэнтий /МОНЦАМЭ/.  Хэнтий аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Онцгой байдлын газарт нисдэг төхөөрөмж гардууллаа.

Нийт 4,5 сая төгрөгийн үнэ бүхий, хамгийн сүүлийн үеийн тус төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан өөрийн биеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргалд гардуулан өгсөн юм.

Энэ үеэрээ "Аймаг орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгалийн баялаг, мал амьтныг болзошгүй гамшиг, аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож байгаа" хэмээн онцоллоо.

Гамшгийн эрсдлийг бууруулах болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд бодит дэмжлэг туслалцаа үзүүлсэн аймгийн удирдлагууддаа Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн талархал илэрхийллээ.
Д.Одонтунгалаг

 
Холбоотой мэдээ