Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулахад Орос улс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-15 16:59:58
МОСКВА. /ТАСС/. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулахад Орос улс чухал үүрэг гүйцэтгээсэй гэж Палестины эрх баригчид хүсч байна хэмээн Палестины иргэний хэрэг эрхэлсэн сайд Хусейн аш-Шейх ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Израиль-Палестины сөргөлдөөнийг зохицуулахад АНУ болон Европын орнуудаас тодорхой хүчин чармайлт гарч байгаа хэдий ч үүнд тус дөхөм үзүүлэх цорын ганц улс бол Орос юм. Орос улс ил тод, найдвартай түнш, зуучлагч гэдэгт бид итгэж байна" гэж Хусейн аш-Шейх тэмдэглэжээ. Мөн тэрбээр Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулахад ОХУ-ын эрх баригчид түүхэн үүрэг гүйцэтгэж байгааг болон ирээдүйд Израиль-Палестины сөргөлдөөнийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ