Бейрутад халдлага үйлдэгчдийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-16 10:19:47

БЕЙРУТ. /Sputnik/. Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт болсон хоёр удаагийн террорист халдлагыг зохион байгуулсан болон үйлдсэн Сирийн 7, Ливаны 2 иргэнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нухад Мачнук мэдэгджээ.

“Баривчлагдсан 7 хүний нэг нь амиа золиослогч байна. Мөн бусад 5 амиа золиослогчийн талаар мэдээлэл бий” гэж хэвлэлийн бага хурлын үеэр Нухад хэлсэн байна. 5 амиа золиослогчийг илгээсэн этгээдүүд нэг бус террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Бейрут хотын өмнөд Бурдж аль-Баражне дүүрэгт өнгөрөгч пүрэв гарагт хоёр дэлбэрэлт болсон юм. Наад зах нь 43 хүний амь үрэгдэж, 239 хүн шархадсан гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдээлжээ. “Лалын улс” босогчдын бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ