Зам тээврийн ослоор нас барж, гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-15 23:00:45

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зам тээврийн осолд өртөж, хохирсон, мөн  өөд болсон хүмүүс, тэдгээрийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд 11 сарын 15-нд жагсав.

Замын Цагдаагийн тасгийн дарга А.Зандан энэ оны гуравдугаар улирлын байдлаар 350 орчим осол бүртгэгдсэний улмаас 42 хүн нас барж, 89 хүн гэмтсэн саар мэдээ байгааг дуулгаад, сүүлийн гурван жилд зам тээврийн осол хэрэг  95 буюу 21,6 хувь, амь насаараа хохирогсод 39 буюу 52,7 хувь, гэмтсэн иргэдийн тоо ес буюу 4,3 хувиар тус бүр буурсан сайн  мэдээ байгааг онцоллоо.Эдгээрийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундаа хэрэглэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, эгнээ, байр, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийх, хүн, ачаа тээвэрлэх журам, зөрчих, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүдэггүй гэх мэт аж.

Иймд дээрх тоог цаашид улам бүр бууруулж, замын хөдөлгөөний аюулыг багасгахын тулд дүрэм, журмыг сайтар мөрдөж, хэвшихийг  Цагдаагийн газар сануулав.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ