Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг ятгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-02 17:02:28
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахдаа Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ятган итгүүлэхийг эрмэлзэнэ гэж АНУ-ын засаг захиргаанаас иш татан “Ройтерс” агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, Хятад улсын Умард Солонгос улсад экспортлох газрын тос, тус улсаас импортлох нүүрсний хэмжээг болон санхүүгийн гүйлгээг хязгаарлахыг АНУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинд ятгах аж. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Умард Солонгос улстай хамтран ажилладаг Хятадын банкуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжийн талаархи мэдээллийг цуглуулж байгаа аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ