Аравдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-24 08:50:22
09.00 цагт Туушин зочид буудалд БНСУ-ын Төв банкнаас "Мэдлэгийн түншлэл" сургалт зохион байгуулна.

09.00 цагт БСШУСЯ-нд Биеийн тамир, спортын газраас "“Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сургалт зохион байгуулна.

09.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ӨМНӨ” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт АШУҮИС-д НМХГ-аас "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах нь" сургалт зохион байгуулна.

10.00 цагт ШУТИС-д ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их сургуулиас "Орос хэлний өдөрлөг" зохион байгуулна.

12.00 цагт ХЗДХЯ-нд Австрийн Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд

09.30 цагт Мэргэжлийн боловсролын байгууллагуудаас оюутнуудын жендерийн тэгш байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаарх өөрсдийн санал, санаачилгаа танилцуулна.

10.00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг Дэлхийн ур чадвар тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

11.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээр болно.

Холбоотой мэдээ