Спортын нөхөрсөг уулзалт тэмцээнд Булган аймгийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-24 00:59:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон аймгуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ удаа 15 дахь жилдээ Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Төрийн албан хаагчдын харилцаа холбоог бэхжүүлж, харилцан туршлага судлан, бие бялдарыг хөгжүүлэх үндсэн зорилгоор энэхүү тэмцээн зохион байгуулагддаг онцлогтой. Дээрх дөрвөн аймгийн төрийн албан хаагчид сагс, гар бөмбөг, ширээний теннис, шатар, биллиард гэсэн таван төрөлд өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Ширүүхэн өрсөлдөөний эцсийн дүнгээр сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Б.Эрдэнэбилэг ахлагчтай Булган аймгийн баг, удаах байрт Ш.Оргил ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, Л.Галсансайнхувьт ахлагчтай Орхон аймгийн баг, эмэгтэй тэргүүн байрыг Э.Оюун-Эрдэнэ ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, удаах байрт З.Мөнгөнцэцэг ахлагчтай Дархан-Уул аймгийн баг, н.Мөнхнаран ахлагчтай Орхон аймгийн баг тус тус шалгарлаа. Тэмцээний гар бөмбөгийн эрэгтэй тэргүүн байрыг Б.Эрдэнэбилэг ахлагчтай Булган аймаг,  О.Мөнхбаяр ахлагчтай Сэлэнгэ аймаг, Л.Галсансайнхувьт ахлагчтай Орхон аймгийн баг тус тус шалгарсан бол эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Б.Оюунбилэг ахлагчтай Булган аймгийн баг, З.Мөнгөнцэцэг ахлагчтай Дархан-Уул аймаг, М.Түмэннасан ахлагчтай Орхон аймгийн багууд орлоо.
Нөхөрсөг тэмцээний биллъярдын эрэгтэй төрөлд тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, удаах байрт Дархан-Уул аймгийн Т.Ганболд, гутгаар байрт Орхон аймгийн Д.Батлут, ширээний теннисний төрөлд эрэгтэй тэргүүн байрт Орхон аймгийн Л.Галсансайнхувьт, эмэгтэй тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн М.Нарантуяа, Шатарын тэмцээнд эрэгтэй тэргүүн байрт Булганы Ч.Гансүх, эмэгтэй тэргүүн байрт Булганы А.Норжинсүрэн шалгарлаа. Багийн дүнгээр Булган аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цом мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний дэд байранд Сэлэнгэ аймгийн баг тамирчид, удаах байрт Орхон аймгийн баг тамирчид шалгарлаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ