УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц"-ын талаар мэдээлэл хийнэ. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг хуралдааныг даргалагч танилцуулсан юм. Одоо Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийж байна.
Б.Туул