Мод тарих үндэсний өдрөөр 3100 мод тарьжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-16 11:40:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр аймгийн хэмжээнд 3100 ширхэг мод тарьсан талаар Сум дундын ойн ангиас мэдээллээ.

Үүнээс 1100 гаруй модыг хөдөө сумдад, 2000 ширхэг модыг аймгийн төвд тарьсан байна. Шаардагдах суулгацыг аймгийн Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас гаргажээ. Тус арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 2010 оны 63 тоот зарлигийн дагуу найм дахь жилдээ зохион байгуулагдсан юм.

Албаны хүний өгсөн мэдээллээр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тохиох «Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр»-өөр сүүлийн 5 жилд аймгийн хэмжээнд 188490 ширхэг мод таригдаж, 75 хувийн ургалттай байгаа ажээ.  
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ