Завханд сүүлийн дөрвөн жил ажил хайгч иргэдийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ажил идэвхтэй хайгч иргэдийн тоо 1396 болж өнгөрсөн оноос 2.2 дахин өсчээ.
Энэ тоо өмнөх жилээс даруй 722 хүнээр өсч үүнээс 754 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.0 хувийг эзэлж байна. Мөн бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа хүний тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 50.7 хувиар өссөн байна. Ажилгүй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаны эх сурвалж мэдээлэв.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 16.1 хувь нь 15-24 нас, 33.2 хувь нь 25-34 нас, 4.4 хувь нь 55-59 нас, 1.0 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 1.6 хувь нь боловсролгүй, 2.5 хувь нь бага, 7.5 хувь нь суурь, 49.8 хувь нь бүрэн дунд боловсролтой байна.
Дашрамд Завхан аймагт ажлын байр олдоцтой байгаа хэдий ч ажилгүй, ажил идэвхтэй хайгч иргэд нь ажлын байрыг голох, цалин хөлс голох, тухайн ажлын байран дээр шалгалт өгсөн ч тэнцэхгүй шалтгаанууд олон байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Б.Мягмарсүрэн