Аравдугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-10 08:59:43
09.00 цагт Чингис зочид буудалд ХААИС-иас “Мал, амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулна.

11.00 цагт Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны сургуульд тус сургуулийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Live Conference centre” мэдээллийн төвд “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос худалдаа эрхлэгчдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "MCS плаза"-д эрүүл мэндийн салбарын ажилтнууд ОУВС-д шаардлага хүргүүлнэ.
 
11.00 цагт Театрын музейд "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох ОСКАР-ын Гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх авсан талаар тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “ТАРЬЦ, СУУЛГАЦ – 2017” намрын үзэсгэлэн худалдааны нээлт МҮЭСТО-нд болно.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох Баянзүрх дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Live Conference centre” мэдээллийн төвд орон нутагт 10 мянган ажлын байр бий болгох уриалгыг дэмжиж, эхний ээлжийн залуус хөдөөг зорих болсон талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Мишээл экспо” төвд “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурлын нээлт болно.

14.00 цагт ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвийн шинэ салбарын нээлт нийслэлийн 60 дугаар сургуульд болно.

18.00 цагт “Corporate hotel & convention center”-т “Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулна.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ