Байгаль хамгаалах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-05 13:59:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын хэмжээнд Байгаль хамгаалах сарын аяныг энэ сард өрнүүлж байна.
Аяны хүрээнд байгууллага бүр эзэмшил газраасаа гадагш 50 метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, айл өрх бүр ойр орчныхоо хогийг цэвэрлэж буй. Мөн тус аяны хүрээнд сумын ЗДТГ-аас Баянхонгорын иргэн бүрийг нийлэг уутнаас татгалзаж, цаасан, даавуун тор хэрэглэхийг уриалгыг гаргажээ.
Тодруулбал, санаачлагынхаа хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас уриалга бүхий торыг сумынхаа өрхийн тоогоор хийлгэн, айл өрхүүдэд тараах ажил ид өрнөж байгаа юм.
Баянхонгор сум өдгөө 10.000 шахам өрхийн 33 мянган хүн амтай болоод байна.
                                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ