Есдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-27 07:37:11
09.00 цагт Корпорейт зочид буудалд “Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно.

09.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хэвлэл мэдээллийн 7 байгууллагыг хариуцагчаар татаж, 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал болно.

10.00 цагт Тээврийн дээд сургуульд орчин үеийн иж бүрэн сургалтын полигоны нээлт болно.

10.00 цагт АШУҮИС-ийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт болно.

10.00 цагт ЭМЯ, ДЭМБ ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон талаар ГХЯ-нд мэдээлэл хийнэ.

10.00 цагт Хууль сахиулахын их сургуульд “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан номын сангийн нээлт болно. Утас 99029271

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордны Их танхимд “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт” болно.

12.00 цагт НҮБ-ын байранд Хүний эрх, байгаль орчны асуудал хариуцсан Тусгай Илтгэгч ноён Жон Х.Нокс Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Уул уурхайн мэргэжлийн холбоодоос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т хандан гаргаж буй уриалгаа танилцуулна.

14.00 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барель үсгийн үлгэрийн ном хандивлах арга хэмжээ болно.
Холбоотой мэдээ