УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухайгаа өдөр тутмын хэвлэлүүдээр дамжуулж намын нөхөддөө болон нийт иргэдэд хандаж нээлттэй захидал хэлбэрээр мэдэгджээ. Түүний захидалд, "Төр засаг намын өмнө ийм амаргүй цаг үед тулж ирчихээд байхад 50 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д таван удаа сонгогдож МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гадны зочин мэт гар хумхин хөндлөнгөөс ажиж суух эрхгүй хэмээн өөрийгөө хурцаллаа.
Монголын ард түмэн, журмын нөхөд та бүхэндээ амалж чадах надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь юм" гэжээ.

Б.Туул