Есдүгээр сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-22 07:40:28
08.30 цагт ЗТХЯ-нд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобуснуудад хорт утаа, дизель бохирдлыг шүүгч төхөөрөмж суурилуулах санамж бичигт ЗТХЯ, НЗДТГ болон “JICA” олон улсын байгууллагын удирдлагууд  гарын үсэг зурна.

09.00 цагт АШУҮИС-д "Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн ээлжит 12-р Чуулган " болно.

10.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын удирдлагын арга барилыг сайжруулах нь” сэдэвт сургалт болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Намрын номын баяр” эхэлнэ.

10.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын XI хуралдаан болно.

11.00 цагт Цагдаагийн албан хаагчид нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгт очиж, хандив өргөнө.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Бизнес эрхлэгч, ажил олгогчдын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХНХЯ-нд “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн нээлт болно.

12.00 цагт Төрийн ордны Есөн хөлт тугийн танхимд Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина.

12.00 цагт “Live conference center” мэдээллийн төвд мянган ажлын байр бий болгох боломжийн талаар малчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-нд "Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг" хэлэлцүүлэг болно.

21.45 цагт Чингис хаан нисэх буудалд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулсан “Global It Challenge-2017” тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ.
Холбоотой мэдээ