Иргэд 100 гаруй нэр төрлийн бараанаас сонголтоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-16 21:30:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас намрын дунд сарын шинийн 17-ы билэгт сайн өдөр болон хүйтний улирал ирж буйтай холбогдуулан иргэдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс хямд үнээр хүргэх зорилготой “Хөвсгөл түншлэл-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. 

Энэ үеэр иргэд 24 сумын цагаан идээ, төрөл бүрийн хүнсний бараа, ноос ноолууран бүтээгдэхүүн, бэлэн хувцас зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжтой гэнэ. Мөн үзэсгэлэнгээс худалдан авалт хийсэн иргэд бүр сугалаанд оролцож үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүний азтан болох зэрэг олон урамшуулал, боломжийг иргэдэд олгож байгаа ажээ. Үзэсгэлэн худалдаа Мөрөн сумын Спортын төв ордонд ирэх сарын 4-6-ы өдрүүдэд болно.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ