Ирэх өвөл олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-08 14:42:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ирэх өвөл тус аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр арван нэгдүгээр сард нутгийн зарим газраар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас буух аж. Харин  ирэх арван хоёрдугаар сар, 2018 оны нэгдүгээр сард агаарын температур уур амьсгалын дундаж орчим боловч, цас олон жилийн дунджаас ахиу орох төлөв ажиглагджээ.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар хүйтэн, ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчим хур тунадас орох таамгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхан өгч байна.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ