Багийн төвийг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-06 11:41:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын "Бургас" гуравдугаар багийн төв нь ашиглах боломжгүй болсноос багийн дарга, эмч нар таван ханатай 2 гэрт үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болжээ.
Тиймээс тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, сум орон нутаг болон зарим ААН хамтран тус багт Багийн төв барих ажлыг энэ зун эхлүүлж, саяхан ашиглалтад оруулсан байна.

Шинэ баригдсан тус Багийн төв нь сумын төвөөсөө 19 км зайтай. Байдрагийн гүүр чиглэлийн төв зам дагуу байрлалтай 8х12 харьцаатай сендвичэн барилга юм. Дотроо багийн дарга болон эмч өрөөтэй, хурлын заалыг ч мөн шийдэж өгчээ.

Бургас гуравдугаар багийн ИНХ-аас цаашдаа эрчим хүчинд холбогдох ажлыг төлөвлөсөн бөгөөд багийн төв орчимыг дагаж 20-иос дээш ажлын байр бий болж, улмаар суурьшлын бүс болгоно гэж тооцож байгаа юм байна.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ