“Спартак” клуб Эвертон Фелипе-г 3,5 сая еврогоор авах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-23 11:25:55
МОСКВА./TASS/. Москвагийн хөлбөмбөгийн “Спартак” клуб Бразилын “Спорт Ресифи”-гийн хагас хамгаалагч Эвертон Фелипе-г худалдаж авах гэж байгаа тухай “Jornal do Commercio” сайтад мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр, “Спартак” клуб өдгөө 20 настай Бразилын хөлбөмбөгчний төлөө эхлээд 1 сая доллар санал болгож байсан ч улмаар нэмэгдүүлж 3,5 сая евро болгожээ.

Тоглогч өөрөө “Jornal do Commercio”-д тайлбар өгөхдөө талууд лхагва гарагт хэлэлцээгээ хийж дуусгана гэжээ.

Бразилын “Спорт Ресифи” клубын хагас хамгаалагч Эвертон Фелипе Бразилын аварга шалгаруулах тэмцээний энэ тоглолтын улиралд 17 тоглолт хийж, нэг гоол оруулжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ