Завханд гэмт хэргийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 106 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 36.8 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ.
Үүнээс 31.1 хувийг өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 59- өөр буурчээ. Харин Цагдаагийн газраас 4623 зөрчил илрүүлж, 401 хүн эрүүлжигдсэн, 151 хүн баривчлагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1316, эрүүлжигдсэн хүний тоо 40, баривчлагдсан хүн 114-өөр тус тус өсч, учирсан хохирол 79.4 сая , гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 15- аар тус тус буурсан байна.
Б.Мягмарсүрэн