Завханд аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-15 20:17:52
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт эхний долдугаар сарын байдлаар татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 112.8 хувийн биелэлттэй байна.
Харин таван тэрбум 766.3 сая төгрөгийн орлого оруулсны 47.1 хувь нь цалин хөлс түүнтэй адилтгах орлого, 3.7 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар, 18.8 хувь нь ашигт малтмал ашигласны төлбөр эзэлж байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7449,6 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 7.8 хувиар өссөн байна.  Үүнээс ААН-ийн үйлдвэрлэл 3671.5 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл 3778.1 сая төгрөг байна. Мөн  хүнсний үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, мод, модон бүтээгдэхүүн  үйлдвэрлэл, эсгий үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл өссөн дүнтэй гарчээ.  
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ