Өмнөговь аймагт согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-10 13:26:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна. 

Тус аймагт залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд тухайн наадмын хоёр дугаар шат буюу сумдаас шалгарсан залуус урлаг спортоор өрсөлдөх юм. Энэхүү өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо.
Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт зөвлөсөн байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ