Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төсөлтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-31 09:49:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод айлчилж буй Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Печабүри муж дахь Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Печабүри муж дахь төслийг хэрэгжүүлж буй газар өмнө нь үржил шимгүй, хатаж гандсан, хуурайшилт ихтэй талбай байсан байна. Эзэн хаан нь газрыг иргэдээсээ худалдан авч хөрөнгө оруулан, уг талбайд шинэ төрлийн ургамал тариалах технологийг нэвтрүүлж, хиймэл усан сан байгуулжээ. Төслийг эхлүүлэхдээ ажил хөдөлмөргүй иргэдийг тодорхой хэмжээгээр сургалтад хамруулж, цалинжуулан тариа тариулж, ургацаа амьжиргаандаа хэрэглэж, илүү гарсныг өрхийн орлогодоо нэмэрлэх боломж бүрдүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ