ОХУ тэтгэврийн насныханд хамгийн тохиромжгүй улс гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-20 15:20:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Францын “Natixis” банкны гаргасан судалгаагаар ОХУ тэтгэврийн иргэддээ хамгийн бага халамж тавьдаг улсуудын жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Тус судалгааг “Natixis” банк тав дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, материаллаг хангамж,эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг үндэслэдэг аж. Судалгаанд нийт 43 улс хамрагдахад ахмадууддаа хамгийн анхаарал тавьдаг улсын жагсаалтыг Норвеги, Швейцарь, Швед, Шинэ Зелланд тэргүүлсэн бол жагсаалтын сүүлд Бразил, Грек, Энэтхэг, ОХУ, Турк зэрэг улс бичигджээ.
Дашрамд дурдахад оны эхэнд ОХУ-ын тэтгэвэр 5.8 хувиар нэмэгдэн 13700 рубль буюу 550 орчим мянган төгрөг болсон юм.

Л.Нандиа
Холбоотой мэдээ