Газрын гүний дулааныг ашиглахад Берлин хоттой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-18 12:52:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчдийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Герман улс, тэр дундаа Берлин хоттой бид нягт хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Одоогоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн журмаар Берлинд мэргэжилтнүүдээ бэлдэж байгаа.  Мөн газрын гүний дулааныг ашиглах асуудлыг судлах зорилгоор Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч Н.Дорж нар танай улсад туршлага судлаад ирсэн. Энэ чиглэлээр танай хоттой нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээв.

Берлин хотын захирагч Михаель Мюллер түүнийг хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлээд Берлин хот Монгол Улстай хамтан ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэлээ.

Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ