5.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-16 14:56:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.833 хувийн хүүтэй 31 мянга 895 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг гурван тэрбум төгрөгөөр борлуулжээ.

Мөн 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.702 хувийн хүүтэй 25 мянга 762 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 2.3 тэрбум төгрөгөөр борлуулсан байна. Ингэснээр өнөөдөр нийт 5.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжсан байна.

Өнөөдрийн арилжаанд "Новел инвестмент”, "Гаүли", “Мирэ Эссэт Секьюритис Монгол” болон “Сикап”, "Голомт капитал" үнэт цаасны компани идэвхтэй оролцсон байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ