Орос, ТУХН-ийн орнуудад гадаад киноны орлого дээд амжилтад хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2015-11-03 14:03:18

Орос, ТУХН-ын орнуудын  кинопрокатуудад гарч буй гадаадын кино  сүүлийн жилүүдийн рекордуудыг эвдэж 32,3 тэрбум рубльд хүрчээ.

Энэ тухай  Оросын “Коммерсант”-ын  өнөөдрийн дугаарт уламжлав. Үүнтэй зэрэгцэн Оросын киноны кассын орлого  2011 оны 10 сартай харьцуулахад хамгийн доогуур байгаа тухай бас дурдсан байна. Энди Вейрын “Марсын  хүн” зохиолоор хийсэн Ридли Скоттын энэхүү  зөгнөлт кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Киноны нээлт Орос улс, ТУХН-ийн /Украйнаас бусад/  орнуудад  болж,  өнгөрсөн  сард  нийт 3,62 тэрбум рублийн орлого олжээ. Энэ нь 2014 оны мөн үетэй харьцуулбал, 13,9 хувь илүү байна. Энэ тооцоог Movie Reseach компаниас хийжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад, Орос улсад үзэгчдийн тоо 2,7 хувь буюу  13,96 сая хүртэл тоогоор өсчээ. Эдгээрийн 12,29  сая нь гадаадын кино үзжээ.  Энэ бол сүүлийн 5 жилийн хамгийн дээд үзүүлэлт хэмээн  Movie Reseach онцолжээ. Гадаадын кино касс 3,23 тэрбум рубль цуглуулж дээд амжилтыг тогтоожээ. Тус улсын кинотеатрууд жилийн эхэн үеэс 39,99 тэрбум рублийн орлого олжээ. Гэтэл  2014  оны мөн үед энэ үзүүлэлт 38,13 тэрбум рубль  байв. Энэ хугацаанд үзэгчдийн тоо 1,3 хувиар өссөн бөгөөд 159, 24 сая болсон байна.

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ