Японд Монголын ноолууран бүтээгдэхүүн аль хэдийн танил болсон гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямааны ноолуурыг сүргийн бэлчээр, малчны хотноос бэлдэх тэр үеэс үйлдвэрийн дамжлагаар орж, эцсийн бүтээгдэхүүн болох бүх шатанд нь бид судалж дууслаа. Японд монголын ноолууран хувцас аль хэдийн танил болсон хэмээн “Монгол-Японы хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн”-гийн нээлтийн үеэр тус улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Ёшифүма Мацүмүра онцлов.
Түүний хэлсэн үгийг батлах мэт тус үзэсгэлэнд дэлгэн тавьсан бүтээгдэхүүний ихэнх хэсгийг ноолууран бүтээгдэхүүн эзэлж байв.
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Хоёр улсын эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч харилцан өгөөжтэй хамтран ажиллахын чухлыг онцлов. Япон улс Монголд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийж, жижиг дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх чиглэлд маш их дэмжлэг үзүүлдэгт талархалтай байдаг хэмээн УИХ дахь Монгол-Японы бүлгийн дарга Д.Сумъяабазар хэллээ.
Цэцэг мэт алагласан байгалийн цэвэр түүхий эд, өндөр технологиор бүтээсэн олон төрлийн бүтээгдэхүүний онцлог шинж, давуу талаа эвлэгхэн тайлбарлах хувийн хэвшлийнхэн, бүтээгдэхүүн бүрийг нарийн нягт үзэж сонирхон, асууж шалгааж, зураг хөргийг нь авч яваа Япон улсын төлөөлөгчид тус үзэсгэлэн худалдааны цөмийг бүрдүүлж байв.

Үзэсгэлэнд арааны шүлс асгарам ааруул хурууд, зөөхий цөцгий, зөгийн бал, шинэлэг сайхан үнэр ханхийх хиам, зайдас, дулаан илч, аятай тухтай нь мэдрэгдэх ямааны ноолуур, тэмээний ноосон бүтээгдэхүүнүүд, чацаргана, байгалийн зэрлэг жимс жимсгэнээр хийсэн шүүс, ундаа, арьс ширэн бэлэг дурсгалын зүйл, гайхалтай ур хийцтэй ямааны арьсан хүүхдийн гутал гээд хаана ч хэнд ч нүүр улайхааргүй эх орны үйлдвэрлэгчдийн бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэнгийн танхимд нэрийн бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хөрөнгө оруулагч, хамтрагч, худалдан авагч түнштэй болох зорилгод нэгдэж байгаа нь ажиглагдана.

Сайхан инээмсэглэл, итгэлтэй байдал, өөрийн бүтээлээр бахархах уур амьсгал энэ танхимаар дүүрэн байсан ч эцэст нь далайн чинадын хөрөнгө оруулагчдын харц, мэдрэмжид өртөх болов уу үгүй болов уу гэсэн айдас түгшүүр тэднийг эзэмдэж буй нь мэдрэгдэнэ.
Ингээд эх орны үйлдвэрлэгч нараас сэтгэгдлийг нь сонслоо.
Эко- Эрдэнэ компийн захирал Б.Билгээ:Бид 2000 оноос эх орны хөрсөнд ургадаг аньс, чацаргана, нэрсний чанамал, шүүс үйлдвэрлэдэг анхны үйлдвэр. 2004 оноос Японд чацарганы цэвэр шүүсээ том савлагаатай жилдээ 40 орчим тонныг экспортолж эхэлсэн. Одоо нэг удаагийн хэрэглээний зориулалтаар савлан гаргах гэж байна. Япон улстай хийсэн түншлэлийн гэрээний хөнгөлөлттэй нөхцөлд чацарганы зарим төрлийн бүтээгдэхүүн багтаагүй, хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлтээр энэ арга хэмжээнд орж байна.
“Үлэмж органик” ХХК-ийн зөвлөх Р.Цогтбуян: Манай компани Фермээсээ сүүгээ бэлтгэж, өөрийн талбайд малын тэжээл тарьж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Гарал үүсэл нь тодорхой, өөрсдөө өсгөсөн малын сүүгээр үйлдвэрлэж байгаа цагаан идээг Япончууд сүүлийн хоёр жил судалж экспортын шаардлага бүрэн хангасан гэдэг дүгнэлт гаргасан. Сав, шошгоны хувьд Европын орнуудын стандартыг хангасан нь талархал хүлээж байна. БНХАУ-аас хамтарч ажиллах хүсэлт ирсэн.

“Хос аз” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт: Монгол ямааны арьсаар хийсэн 100 орчим загварын, 0-12 насны хүүхдийн өвлийн эко гутлыг Японы зах зээлд гаргахаар ажиллаж байна.Хэд хэдэн компанитай гэрээ хийсэн, маш их сонирхож байна. Японы талаас худалдаа, гаалийн таварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн бараанд манай бүтээгдэхүүн багтсан ч үе шаттай хэрэгжиж байгаа тул хүндрэлтэй байна. Хүүхдийн хөлд эвтэйхэн, химийн бодис хэрэглээгүй, Итали загвараар хийж байгаа учраас Японы зах зээлд гарах бүрэн боломжтой.

“Монгол фүүд” компанийн гүйцэтгэх захирал Д.Галбадрах:Японд органик бүтээгдэхүүний тухай ярьдаг ч тэр олон хүний хэрэгцээг хангахын тулд бага хэмжээний талбай дээр олон мал өсгөдөг, гаднаас фермерийн мал импортлож авдаг онцлогтой учир манай 100 хувь органик бүтээгдэхүүн тэдний зах зээлд маш сайн эрэлттэй байна гэдэгт итгэлтэй байна. Манай “Нархан” зайдсыг Японы мэргэжилтнүүд сайхан амттай юм, та нар яаж хийв” гэж байсан. Мөн 300 грамм жинтэй нөөш хүний хоногт авах калорыг агуулсан гэж ОХУ-ын хүнсний лабораторийн дүгнэлт гарсан. Худалдааны түнш олох зорилготой энэ үзэсгэлэнд оролцож байна.

ХАА-н сайд асан Д.Насанжаргал:Шавхагдашгүй нөөцтэй, эх үүсвэр нь байнга сэлбэгдэж байдаг түүхий эдийг өндөр технологиор боловсруулж стандартад нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох шаардлагатай. Хэлэлцээрийн хүрээнд ахиц гарч байгаа ч шийдэгдээгүй асуудал байсаар байна. Хүнсний итгэмжлэгдсэн лабораториудыг төрийн дэмжлэгээр сайтар хөгжүүлж адил түвшний байгууллагатай мэдээлэл солилцон экспортыг дэмжих, сав баглаа боодол, шошго, тээврийн зардал зэрэгт төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
Тус үзэсгэлэнгээс зөвхөн ноолуур төдийгүй бусад төрлийн экспортын бүтээгдэхүүнээ сайтар танилцуулж, сурталчлах хэрэгтэй юм байна. Монгол эх орны тансаг бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийг эзлэх болтугай хэмээв.
Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Японы талаас ЭЗХҮ-ийн дэд Ёшифүмү Мацүмүра, Жэтро олон улсын байгууллагын гадааад судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн К.Като нарын албаны хүмүүс оролцов.

Б.Зоригт
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр