Жон Керри Афганистаны байдлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-02 14:05:36

ТАШКЕНТ. /Sputnik/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов нар Афганистаны байдал, бүс нутагт үзүүлж буй үр нөлөөг хэлэлцсэн тухай Узбекистаны Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Төв Азийн бүгд найрамдах улсуудын Гадаад хэргийн сайд нар, Узбекстаны Ерөнхийлөгчтэй уулзалт хийхээр ням гарагийн өглөө Керри тус улсад айлчилсан байна.

“Бүс нутагт тулгараад буй жинхэнэ асуудлыг Афганистаны аюулгүй байдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, санаа бодлоо солилцсон” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

2001 оны АНУ-ын удирдсан ажиллагаанаас хойш үргэлжилсэн тогтворгүй байдлаар далимдуулан “Аль-Каида”, “Лалын улс”, “Талибан” зэрэг хэд хэдэн зэвсэгт бүлэглэл орж ирснээр Афганистан улс үргэлжилсэн улс төр, нийгмийн үймээнд автаад байна.

2014 оны 12 дугаар сард АНУ цэргээ эргүүлэн татсанаар зэвсэгт бослого, зэвсэг хууль бусаар хил давуулах ажиллагаа өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн юм.

Аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Керри анх удаа Төв Азид айлчилж буй юм.

Х.Аминаа
 

 

Холбоотой мэдээ