Д.Энхцэцэг: Сонгогчийн бүртгэлийн асуудлаар тодорхой мэдээлэл ирүүлбэл шалгах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр настай хүүхэд, нас барсан хүний нэрээр сонгогчийн үнэмлэх ирсэн, нэг айлд сонгогч нэмж бүртгэсэн зэрэг Сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой гомдол иргэдээс нэлээдгүй гарч байна. Энэ талаар Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодруулав.
-Иргэдээс гэрийн хаяг дээр нь танихгүй хүн бүртгэгдсэн эсвэл нас барсан хүний нэрээр сонгогчийн үнэмлэх ирж байна гэсэн гомдол их байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Ийм боломж байхгүй.Нас барсан иргэд болон сонгуулийн насны хүмүүсийн мэдээллийг нарийвчлан гаргаж, шалгасан. Харин 6 дугаар сарын 18-наас хойш сонгогчийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй учир энэ хугацаанд нас барсан бол бүртгэх боломжгүй байдаг. Харин миний хаяг дээр сонгогч байна гэдэг мэдээллийн хоёр жишээг л би мэдэх юм байна. Бусад хүмүүс бол нэр усгүй ийм мэдээллийг тараагаад байгаа юм шиг харагдаж байна. Жишээ нь гэхэд Ц.Хулан миний хаяг дээр хоёр сонгогч бүртгэгдсэн байна гэдэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байхыг нь бид үзээд нягтлан шалгах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд тухайн хаяг дээр Даваадоржийн Батбаатар, Уянгын Равдан, Цоодолын Хулан гэсэн 3 сонгогч байсан. Уянгын Равдан “түр хасав” тэмдэглэгээтэй гадаадад оршин суугаа хүн байсан. Ц.Энхцэцэг, Б.Батбаатар гэж хүн бүртгэлтэй байна гэсэн нь энэ байрны өөр тоотын оршин суугч байсан. Санал авах байранд бол үндсэн гурван сонгогч бүртгэлтэй байгаа. Яг ийм тодорхой хаягтай мэдээллийг ирүүлсэн тохиолдолд шалгаад хариу өгөх боломжтой. Түүнээс ямар нэг хаяггүй, регистрын дугааргүй мэдээлэл бүрийг шалгах боломжгүй.
-Намуудаас сонгогчдын регистрын дугаарыг асуух, утас руу залгах зэрэг үйлдэл олон гарч байна. Хувь хүний мэдээллийг хэн дуртай нь ашиглаж болох хэрэг үү?
-Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан маш нууцын зэрэглэлтэй. Энэ санд зөвхөн эрх бүхий хүн бүртгэл хийж, харж болдог. Сонгогчийн нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллага Сонгуулийн хуульд заасны дагуу зургаан мэдээллээр гаргадаг. Тухайн сонгогчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистр, гэрийн хаяг гэсэн. Сонгогчийн нэрийн жагсаалтыг бид өөрийн цахим хуудастаа байрлуулахдаа зөвхөн өөрийн мэдээллийг харж болохоор тохируулдаг. Мөн санал авахаас 25-аас доошгүй хоногийн өмнө сум дүүргийн сонгуулийн байгууллага болон хүсэлт гаргасан улс төрийн намуудад хүргүүлдэг. Үүнээс өөрөөр сонгогчийн мэдээллийг ямар нэг хэлбэрээр бусдад дамжуулах боломжгүй.
-Сонгогчийн мэдээлэл, бүртгэлийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
Засгийн газрын тогтоолоор Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний салбар нэгж онц чухал объект учир цагдаагийн хамгаалалтад авдаг. Сонгуулийн үеэр цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт авч, манай мэдээллийн сан, объектыг хамгаалдаг. Иргэний бүртгэлийн мэдээллийн сан Тагнуулын байгууллагын хамгаалалтад байдаг.
-Хаяггүй иргэдийг сонгуульд хэрхэн оруулцалдаг вэ?
-Иргэний бүртгэлийн хуулиар иргэн хүн нэг хаягаас нөгөөд шилжихдээ тухайн оршин суугаа газрынхаа бүртгэлийн ажилтанд очиж шилжин явах бүртгэл хийлгэдэг. Шилжин явах бүртгэл хийлгэснээр тухайн хүн хаяггүй болдог. Харин тухайн хүн очсон газрынхаа бүртгэлд бүртгүүлснээр Мэдээллийн санд орж хаягтай болдог. Сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмн буюу дөрөвдүгээр сарын 26-нд шилжилт хөдөлгөөн зогссон. Ингэхэд шилжин явсан боловч шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй 15800 хүн байсан. Тодорхой хаягтай иргэн л санал өгөх боломжтой.
-Тэгэхээр 15800 хүн санал өгөх боломжгүй болсон гэсэн үг үү?
-Боломжгүй.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ